Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Миний сайхан ээж ээ

2020-03-23 16:41:39

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Дунд охин: Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12в ангийн

Дунд охин: Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12в ангийн сурагч Тайванхүү Эхбаяр сурагч

 Сайн байна уу? Миний сайхан ээж ээ

Сайн байна уу? Миний сайхан ээж ээ. Охин нь таньдаа хязгааргүй их хайртай шүү. Шөнөжингөө халууран, таталт өгөн хэвтэх бүрд та л хажууд минь байж бурхантай миний амийг булаацалдан үүр цайлган тэвэрч хонодогсон.Өвчтэй ч гэсэн үр нь болохоор бурхнаас хүртэл харамлан хажуудаа байлгахыг хүсдэг нь эх хүн гэж үрийнхээ төлөө туяхан биендээ дааж чадамгүй ачааг үүрч чаддаг гэдгийг харуулж буй мэт санагдана.

Өнөөдөр нөгөө л нэг уйтгартай, нүдээ нээсэн ч, хаасан ч ялгаагүй харанхуй татсан, нуруу минь хөшүүрэн өвдөж, хэн нэгэн намайг өндийлгөж нурууг минь амраагаасай, миний ам руу хоол хийгээсэй хэмээн хүсэмжлэн хэвтэх амьдралын минь өдөр болгон л давтагддаг зүйлс хөвөрсөөр л...

2010.01.25 - Энэ өдөр би ах, хоёр эгчдээ хөөрхөн дүү нь болж, аав ээжийгээ баярлуулсаар хорвоод мэндэлсэн юм. Таныхаа халуун хэвлийгээс гарахгүй гэж чаргууцалдсаар олон цаг муу ээжийгээ зовоон амь тасрахын даван дээр арайхийн хүн болсон ч амьдрал бидэнд дэндүү хатуу ханджээ. Надад хорвоог харах нүд даанч заяасангүй дээ. Төрөлхийн нуруу, нугасны гэмтэлтэй, үүнээсээ үүдэн харах нь битгий хэл ярих, алхах чадвараа бүрэн алдаж, ямар ч эмчлэгдэх боломжгүй байнгын асаргаа шаардсан хэвтрийн амьтан болчихсон. Тэр үед та минь л илүү зовж, хорвоо хатуу нүүрээ харуулж буй мэт ямар хэцүү санагдаж байсныг охин нь ойлгож байна. Хэдий надад бусад хүүхдүүд шиг сурч боловсрох,тоглож наадан, ирээдүйн сайн сайхныг мөрөөдөн гүйх хувь заяа тохиогоогүй ч намайг асрах гэж баас, шээстэй минь зууралдсаар өөрийн бүхий л амьдралыг зориулж, мэлмэрээ хар нүдэнд нь гунигийн хяруу суувч үр наддаа чин сэтгэлээсээ хандаж, хайрлан өсгөж буйд энэ богинохон амьдралынхаа туршид талархаж явах болно оо үр чинь.

Харин ижий минь та намайг эцсийн амьсгал хураах хүртэл дэргэдээс минь битгий холдоорой. Таньдаа охин нь ямар их хайртай гээч.

Бурхантай муудалцаж диваажинг түвээсэн ч Бурууг минь зөвтгөх ижийтэй болохоор Будлиант энэ орчлонд таныхаа ачаар үхлийн ангал руу уначихгүй гарыг тань атгасаар арван жилийг ардаа үджээ охин нь.

Хатуу хувь заяаныхаа эрхэнд ороогдон энэ л махан биенийхээ эрхшээлд захирагдсаар амьдрах хүсэл минь жил ирэх тусам мохсоор байвч муу ижийдээ хэдэн жил харагдаж байгаад амь тасаръя гэсэн бодолтой үхлийн үүдэн дээр хэд, хэд очсон ч эргээд амьсгаатайгаа үлдэж байсан минь олонтаа.

Ээж ээ, охин нь таньдаа намайг хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу болгож төрүүллээ гэж хэзээ ч гомдож байгаагүй ээ. Та минь өөрийгөө битгий буруутгаарай. Харин ч би таньдаа маш их баярлаж явдаг. Амттай зөөлөн чихэр олдох л юм бол надад өгөх гэж халааслаад ирдэгсэн. Зажилж идэх дадал сураагүй болохоор амруу өгсөн болгоныг бүхлээр нь нь залгичихдаг учир миний идэш,уушыг тааруулах гэж ээж минь хэрэндээ л зүдэрнэ. Хэт халуун эсвэл хүйтэнд байж чадахгүй, жоохон л ханиад хүрвэл таталт өгч үхлийн эрмэгт очоод буцаад мултарч ирсээр ямар ч байсан арван хаврыг ардаа үджээ. “Би энэ өвчтэй хүүхдийнхээ төлөө л амьдардаг юм. Бусад нь яах вэ? Эрүүл,саруул юм чинь хөлөө олоод амьдарчихна” гэж хааяа хоолой зангируулан хэлэх нь сонсогдоход наддаа ямар их хайртай вэ гэдгийг нь мэдрэх шиг болдог. Орчлонгийн жамаар охин нь таныгаа орхиод үхлийн үүдийн хаалганд очиход араас минь битгий их гашуудаж уйлаарай. Алагхан хорвоод хүн

ахин төрдөг нь үнэн бол бүлтгэр шар охин нь эрүүл саруул нэгэн болоод буцаад тань дээрээ дэгдээд ирнэ ээ.

Над шиг олон мянган өвчиндөө шаналж орноосоо өөр найзгүй хэвтэж буй хүүхдүүд бүхниий төлөөлөл би юм шүү. Тэр болгоны ард яг миний ээж шиг үрийнхээ төлөө зовж шаналж яваа ижий нар ч зөндөө бий.

Ижий минь та дэргэд байхад энэ орчлон намайг дээрэлхэж чадахгүй Ижий минь та дэргэд байхад энгэрийн минь нулимс газар дусахгүй Ижий минь та дэргэд байхад эмнэлгийн орон дээрээс бурхан, чөтгөр хоёр намайг дийлэхгүй.

Хайрт дүү “ Төгстөгөлдөр”-төө зориулав. Энэ бүхнийг өөрийнхөө бяцхан дүүг өнөөг хүртэл юу мэдэрч,туулж ирсэнийг өмнөөс нь мэдэрч бичихийг хичээлээ.Өнөөгийн нийгэмд яг манай дүү шиг олон мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Тэр хэрээрээ эрх нь зөрчигдөж буй асуудал гарч байна. Тиймээс энэ миний хувьд хөндөж, яригдах ёстой асуудал мэт санагдсан учир энэхүү захиагаа бичлээ.


Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Миний сайхан ээж ээ  
Үзсэн: 11704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хулан [127.0.0.xxx] 2024-11-28 17:12
Таны энэ гоё захидалийг уншаад үгээр хэлхийн араггүй сайхан байна таньд амжилт хүсэе
Ээж [127.0.0.xxx] 2024-10-24 19:56
Eejdee bahrasan zahia
Ээж [127.0.0.xxx] 2024-10-24 19:06
100үг
Dr. Adity [127.0.0.xxx] 2024-07-24 01:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин [127.0.0.xxx] 2024-05-29 22:59
Үнэхээр сайхан захидал болжээ.
Үнэхээр сайхан захидал болжээ [127.0.0.xxx] 2024-12-16 14:38
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 16:21
Аугаа хайр гингэсэн захидал болжээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 16:21
Шингсэн*
Зочин [127.0.0.xxx] 2024-02-29 15:04
Утаггүй байна
Зочин [127.0.0.xxx] 2023-11-27 20:07
Би бараг уйллаа
Асылбек [127.0.0.xxx] 2023-09-19 20:17
85887705
Асылбек [127.0.0.xxx] 2023-09-19 20:17
Асылбек
Зочин [127.0.0.xxx] 2023-03-06 18:04
Kkk
Зочин [127.0.0.xxx] 2023-03-06 18:04
It is realy good i love it

Бидэнтэй нэгдээрэй