Шууд Chart

Төрийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын технологиор бэлтгэнэ

2014-04-01 08:47:01

Нийслэлийн удирдлагууд Австрийн FHWien их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх их сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар болжээ. 

Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл өчигдөр Австрийн FHWien их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаарх санал бодлоо солилцсон байна.
 
Уулзалтын үеэр хотын дарга “Өнөөдөр манай улсын  их, дээд сургуулиудын сургалтын чанар хангалттай хэмжээнд биш байгаа. Тиймээс чанартай сургалттай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, академик сургуулийг дэмжин Улаанбаатар хотод байгуулах нь маш чухал асуудал юм” гэдгийг онцлолоо.
 
Австрийн FHWien их сургуулийн захиргааны албаны дарга Кристиан Кропфитч “Улаанбаатар хоттой хамтран их сургууль байгуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэн, энэхүү асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хөтөлбөртэй сургууль байх вэ гэдэг дээр харилцан тохиролцож санал боловсруулах шаардлагатай” гэдгийг хэлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын технологиор бэлтгэнэ  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй