Шууд Chart

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна

2014-04-01 08:53:21

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймагт ажиллаж байгаа. Тэрээр өчигдөр тус аймгийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариуллаа. 

Шууд нэвтрүүлэгт Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар болон зарим яам, агентлагийн удирдлага, аймгийн Тамгын газрын мэргэжилтнүүд байлцаж иргэдийн асуулт, санал, хүсэлтэд хариулт өгчээ.
 
Энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж байна. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
 
Хэнтий аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, 100-200 айлын орон сууцны барилгыг барихад Засгийн газар дэмжье, энэ хавар барилгын ажлыг эхлүүлж, ондоо багтаан ашиглалтад оруулах учиртай. Хувийн орон сууцны барилгыг найман хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь энэ орон сууц дэд бүтцэд холбогдсон байх нь чухал гэдгийг Ерөнхий сайд мөн онцлов.
 
Ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр аймгийн нэгдсэн оношлогооны төвийн нээлтэд оролцох юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй