![](/uploads/201001/news/thumb/.png)
Сэтгэлд хоногшсон киноны хөгжмийг Морин хуурын чуулгын уран бүтээлчид амилуулах гэж байна. Өвөрмөц өнгө аяс, найруулгаар тоглосон бүтээлүүдийг та энэ сарын 22-23-нд Улсын филармонийн концертийн танхимд хүрэлцэн ирж, сонирхоорой. Тоглолтын үеэр Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, Б.Шаравын “Үхэж үл болно”, З.Хангалын “Тань руу нүүж явна”, Г.Бирваагийн “Улаан дарцаг” зэрэг монголын уран сайхны кино, Жон Уильяамсын “Шиндлерийн бүртгэл”, Эннио Морриконы “1900 оны дууль”, Тан Дуны “Гэтэж байгаа бар, нуугдаж байгаа луу”, Китарогийн “Сунгийн эгч дүүс” зэрэг гадаадын киноны хөгжим эгшиглэнэ. Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” гэсэн уриатай үйл ажиллагаагаа явуулж байгаа Филармонийн хамт олон уг тоглолтоор дамжуулан кино сонирхогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж байгаа гэнэ
Морин хуурын чуулгатай хамт кино ертөнцөөр аялаарай | ||
Үзсэн: 1903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.