![](/uploads/201404/news/thumb/f163f837bf1309bbd1a451f2a26a135e_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Хүчин чадлыг дөрвөөр үржүүлэх Хөшигийн хөндийн буудал”, “Цэргийн нисэхийнхэн шатахуунаа зарж ашиг олж байна” зэрэг мэдээ нийтлэл болон ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болдын “Тавантолгойн нүүрснээс хоёр шанагыг нь өгөөч гэж гуйя, эх хэлээ аваръя” гэсэн ярилцлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Шаамараас хулгайлагдсан гэж шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ”, “Үр хүүхдэдээ Солонгосоос өөр орны кино бүү үзүүлэгтүн”, “Өргөн, нарийн царигийн маргаанд Өмнөд Солонгосын вагон цэг тавина” зэрэг нийтлэл, сурвалжлага болон Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтний хорооны тэргүүн Д.Энхтайвангийн “Шударга ёсыг тогтоохын тулд” гэсэн ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Оюутолгойгоос онгорхой нүх, өр үлдэх нь тодорхой болжээ”, “Хямрал орон сууцны үнэд нөлөөлсөнгүй”, “Хөрсөн дэх хар тугалга 3.5 дахин нэмэгджээ” зэрэг сурвалжлага, мэдээ болон МХЕГ-ын дарга Д.Батмөнхийн “Шинэчлэлийг аль болох донсолгоо багатай хэрэгжүүлэхийг хичээж байна” нэртэй ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Н.Алтанхуягийн танхимыг унагах АН-ын төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйн бирж Хятад ченжийн халаасанд багтчихаа юу”, “Засгийн газрын “Арева”-д ураны түлхүүрийг атгуулсан шигээ хариуцлага хүлээх ёстой” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлов.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Эдийн засагт дөнгө болсон хөгжлийн банк”, “Оюутолгой алтан загасны үлгэр болох нь”, “Хоёр Солонгос их буугаар “Халз тулан” хийлээ” зэрэг нийтлэл, сурвалжлага болон “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Энхбаярын “Иргэний нийгмийнхэн нэгдэж шинэ зам гаргана” гэсэн ярилцлагыг онцлож байна.
“Өглөөний сонин”-оос УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийн “Иргэд өөрт ойр ТҮЦ машинд иргэний үнэмлэхийн захиалгаа өгөх боломжтой болно” нэртэй ярилцлага болон “”Автозам” банкийг “Тээвэр хөгжлийн банк” болгосон түүхийг эргэн сөхөхүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян эхэллээ” зэрэг сурвалжлагыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сониноос “Хаана ч тээвэр нь “хөгжим”-өө захиалдаг юм”, “”Гудамж” төсөлд Чингис бондоос нэг ч төгрөг гаргахгүй гэжээ”, “Сайд, прокурор хоёрын дундуур гүйсэн “Хар муур””, “Хавар ирлээ шүү, Хүүхнүүд ээ” зэрэг мэдээ, сурвалжлага болон УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн “Ид ачааллын үед авдаг импортын эрчим хүчийг Эгийн голын усан цахилгаан станц үйлдвэрлэдэг болно” нэртэй ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.