![](/uploads/202003/news/thumb/b213a95cab7dcb3fc606ffc80e640f74_x3.jpg)
Бид худалдаа, үйлчилгээний байгууллагууддаа хандан дараахь уриалгыг гаргасан билээ. Бидний уриалгыг хүлээн авч ажил хэрэг болгосон Хаан банк, KFC-ийн хамт олондоо баярлалаа. Та бидний хамтын ажиллагаа коронавирусийн халдвараас олон түмнээ хамгаалах болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС УРИАЛЖ БАЙНА
Коронавируст халдвар (COVID-19)-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ийн тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулж байна.
Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ зөвлөж байна.
Иймд худалдаа, үйлчилгээний газрууд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна.
Үүнд:
• Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулах
• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
• Үйлчилгээг цахимжуулах
• Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэргийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх
ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!
Эрүүл мэндийн яамнаас уриалж байна | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.