![](/uploads/202003/news/thumb/6b9d4dfbc90b7c220fc5b09dc66a99d4_x3.jpg)
Монгол Улсад өнөөдрийн байдлаар, сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ.
-Уг хоёр өвчтөнөөс сүүлийн гурав хоногт нийт таван зүйл сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилж, эмчилгээ үр дүнтэй болсон нь батлагдсан байна.
-Эмнэлгээс гарсан иргэд үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглалт, тандалт хийх журмыг бүрэн хэрэгжүүлнэ.
-ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн нийт 220 хүн тусгаарлагдаж ажиглалт, тандалт, хяналтанд байна
-2020.03.29-нд анхны батлагдсан тохиолдын хавьтал болсон 59 хүнд гурван удаагийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 10 хүнд коронавирусын давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ | ||
Үзсэн: 1459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.