
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, өдөртөө бүх нутгаар дулаарна.
2020 оны 03 дугаар сарын 31-ний 20 цагаас 04 дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хараа голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.