![](/uploads/202004/news/thumb/c9809480ebe78d79c287f4e9e3f252dc_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн коронавируст (COVID-19 халдварын тоо 2-оор нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 14 боллоо.
- Тухайлбал, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн буюу ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
- Эдгээр иргэдтэй ойрын хавьтал болсон 10 хүнийг ХӨСҮТ-д мөн тусгаарлаж, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ, эмчилгээнд хамруулсан байна.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 25 иргэнээс халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдож, эмчлүүлж буй иргэдэд давхар хяналт тавьж, шинжилгээний сорьцыг аймаг, дүүргийн эмнэлгүүдээс цуглуулжээ. Нийт 23 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
Монгол Улсад коронавирусний 14 тохиолдол бүртгэгдлээ | ||
Үзсэн: 4066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.