![](/uploads/202004/news/thumb/1f1588ba8f3cb77f21b0345763b95d97_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.07/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна.
- Эдгээр иргэдэд 3 хоногийн хугацаанд нийт таван төрлийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд сувилалын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт болон шинжилгээ хийх юм.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу анхны батлагдсан тохиолдол болох Франц иргэний биеийн байдал сайн байна.
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 182 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдон эмчлүүлж буй өвчтөнүүдээс тандалт, судалгааны чиглэлээр авсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 222 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
- 2020.04.06-нд тус эмнэлгээс нийт 63 хүн гарч, гэрийн тусгаарлалт, ажиглалт, хяналтанд шилжсэн байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1530 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байна.
- 2020.04.06-ны байдлаар, нийт 547 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа | ||
Үзсэн: 1854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.