Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2020-04-08 15:09:11

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04  дүгээр сарын 08-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг  нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 13-нд Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй