
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 09-ний 20 цагаас 04 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 13-наас төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.