
Малчид, тээвэрчид ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн төв хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 13-ны 20 цагаас 04 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 6-8 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 15-ны 04 дүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.