![](/uploads/202004/news/thumb/3006de005dd9e9ec7df3418d9cef0d43_x3.jpg)
"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлье.
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Гараа ойр ойрхон угааж, ариутгах
- Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчилж, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, шингэн зүйл зохих хэмжээгээр уух
- Гэр бүлийн гишүүн бүр тусдаа нүүр гарын алчуур, шүдний сойз, хоолны хэрэгсэл хэрэглэх
- Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулах
- Бээлий өмсөх
- Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх
- Олон нийтийн газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх
- Бусадтай гар барьж мэндлэх, тэвэрч үнсэх, 2 метрээс дотогш зайд харилцахгүй байх
- Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу тохойгоороо халхлах
- Амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ зэрэг эд зүйлсийн гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэх
- Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах
- Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.
"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлье | ||
Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.