Шууд Chart

Иргэд хандив гардууллаа

2020-04-14 16:35:02

Иргэн Л.Одбаяр, Э.Энхмөрөн нар шинэ коронавирусний халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаад сэтгэл зовниж, хилийн чанад дахь монголчууддаа бага ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор АНУ-д амьдарч буй монгол иргэдэд зориулж 1000 ширхэг амны хаалт хандивлаж байгаагаа мэдээлж, өнөөдөр ГХЯ-нд хүлээлгэн өгөв.

ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх хандивыг хүлээн авч, Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан иргэддээ аль болох шуурхай хүргэх болно гээд залуусын энэхүү санаачилга, тусч сэтгэлээр бахархаж байгаагаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын талархлыг уламжлав. 


Иргэд хандив гардууллаа   
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй