Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Аялал жуулчлалын газар, МОНЦАМЭ агентлагтай хамтарч ажиллана

2014-04-02 13:29:16
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга,  МОНЦАМЭ агентлагийн захирал А.Баатархуяг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэг бүхий МОНЦАМЭ агентлаг, нийслэл хотоо гадаадад сурталчлах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны гол зорилго нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах ажил юм. МОНЦАМЭ агентлагийн захирал А.Баатархуяг  ”... Төрийн ажлын уялдаа холбоог сайжруулах бодлого хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах шаардлага гарсан.

Манай сайтад сардаа дэлхийн өнцөг булан бүрээс зургаан сая хэрэглэгч ханддаг. Мөн манайх  33 орны 46 агентлагтай хамтран ажилладаг. Тэгэхээр цаашид нийслэлийн аялал жуулчлалын газар энэ сувгийг ашиглан мэдээллээ түгээх боломжтой болж байна” гэлээ.  

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлан мэдээлэл түгээхээс гадна хамтран аялал жуулчлалын үндэсний брэндийг бий болгох юм байна. Түүнчлэн жуулчдын зорилгод нийцүүлэн аялал жуулчлалын төрөлжсөн хөтөлбөрийг  зургаадугаар сарын нэгэн гэхэд гаргана гэлээ. 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Манай оронд бахархах зүйл олон байдаг. Гэвч гүүглээр Улаанбаатар хот гээд хайхаар Азийн хамгийн бохирдол ихтэй хот, Утаанбаатар гэх мэт сөрөг мэдээлэл илэрдэг. Энэ нь жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Ингэж хамтран ажилласнаар манай мэдээлэл жуулчдад эерэгээр хүрэх болно” гэж хэллээ.
Мэдээллийн төгсгөлд Нийслэлийн аялал жуулчлалын газраас бэлтгэсэн өвлийн аялал жуулчлалын сурталчилгааны видеог сэтгүүлчдэд үзүүллээ.

 

 

Error loading media: File could not be played
00:00
00:00
 
Нийтэлсэн: Б.Баярт

Аялал жуулчлалын газар, МОНЦАМЭ агентлагтай хамтарч ажиллана   
Үзсэн: 2798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй