Шууд Chart

Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардуулав

2020-04-16 15:23:41

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод өнөөдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.


Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардуулав  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй