
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 0 хэм орчим байна.
2020 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ | ||
Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.