
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө, маргаашдаа өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цагаас 04 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Хангай нурууны өвөр бэлээр 8-13 хэм дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 дулаанаас 3 хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө бүх нутгаар 7-12 хэм, өдөртөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 4 дулаанаас 1 хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Өмнөговийн нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2020 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.22-ноос нутгийн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.