Шууд Chart

"COVID-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо

2020-04-20 11:43:43

Монгол Улсад "COVID-19" халдварын тоо дахин нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Тухайн батлагдсан тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд энэ сарын 10-нд эх орондоо ирсэн байна. Тус өвчтөнд гурван удаагийн давтан шинжилгээ хийснээр "COVID-19" халдвартай болох нь батлагджээ. Мөн манай улсад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналт, тусгаарлалтад шилжсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори 76 хүнд шинжилгээ хийжээ. Тухайлбал:

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүн /давтан/,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүн /давтан/,
Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 4 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1229 хүн ажиглалтад хамрагдаж буй бөгөөд өчигдөр 4 хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авчээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"COVID-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй