Шууд Chart

Монгол Улсад "Ковид-19" халдвартай хүний тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 35 боллоо

2020-04-22 11:42:56

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Энэ сарын 21-нд "Ковид-19" халдвартай болох нь батлагдсан буюу олон улсын ачаа тээврийн /TIR/ жолоочийн ойрын хавьтал бүхий 24 хүнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулсан байна.

- Тэдгээрээс нэг хүний давтан шинжилгээ буюу тухайн жолоочийн гэр бүлийн хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

- Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 35 болсон байна.

- Нийт батлагдсан тохиолдлын найм нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 27 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа юм.

- 2020.04.21-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид хийсэн 330 шинжилгээ буюу:

- 04.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 хүн /давтан/,

- Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвөөс тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.

- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1222 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 43 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монгол Улсад "Ковид-19" халдвартай хүний тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 35 боллоо  
Үзсэн: 3280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй