![](/uploads/202004/news/thumb/6dcf53bafc3eab2a7a70381ff1a26722_x3.jpg)
Монгол Улсад коронавируст "COVID-19" халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол нэмж илрээгүй байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан тохиолдол болох олон улсын тээврийн жолоочийн ойрын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарч, коронавирусний халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьцонд халдвар илрээгүй байна. Дархан-Уул аймагт зохион байгуулсан ХӨСҮТ-ийн салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэн, нарийн мэргэжлийн лабораторийн ажилтнууд томилолтоор ажиллаж буй бөгөөд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор ирж буй тээврийн жолооч нарт хяналт тавьж байна.
Мөн Ховд, Дорнод аймагт салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон тул хилийн хойд хязгаарыг хяналтандаа авахаар бэлтгэж байна. Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1249 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр есөн хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Тээврийн жолоочийн ойрын хавьтал болох 26 хүнээс "COVID-19" халдвар илрээгүй | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.