Шууд Chart

Зүрх судасны нээлттэй болон судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлнэ

2020-04-24 13:11:03

2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНСУ-ын Сэлвэшн Арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Санамж бичигт Монгол Солонгосын ард түмний найрсаг, сайн сайхан харилцааг эрхэмлэн хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2020 онд зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай Монгол хүүхдүүдэд зүрх судасны нээлттэй болон судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тус эмнэлэг болон Сэлвэшн арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллаж буйг дурдсан.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсад хүүхдийн зүрхний мэс засал ба зүрхний хэм алдагдлын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд дагнан үзүүлдэг ба олон улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний багуудтай хамтран ажиллаж өөрийн эмнэлгийн эмч мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, эх орондоо ажлын байран дээрээ чадавхжих боломжоор тасралтгүй ханган ажилладаг билээ.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Зүрх судасны нээлттэй болон судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй