![](/uploads/202004/news/thumb/be1640be61374226704f4571b4c48ba4_x3.jpg)
2020 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсад коронавируст "COVID-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 37 боллоо. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 14 хүний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "COVID-19" халдвар илэрсэн байна. Тухайн тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байжээ.
Мөн Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч тандалт, шинжилгээ, судалгаанд хамрагдаж байна. Нийт батлагдсан 37 тохиолдлын 8 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 29 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд хийсэн 58 шинжилгээ буюу Алтанбулагийн боомтоор ирсэн олон улсын ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ (Дархан-Уул аймгийн лаборатори), УГТЭ, Налайх, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 16 сорьцонд халдвар илрээгүй байна.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 744 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 41 хүн нэмэгдэж, 270 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүнээс "COVID-19" илэрч, нийт батлагдсан тохиолдол 37 боллоо | ||
Үзсэн: 2373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.