
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04-р сарын 25-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 25-ны 20 цагаас 04 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон–Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.