Шууд Chart

700 жилийн дараа ч гар гараа атгалцсаар...

2020-04-27 11:24:59

Английн нэгэн суурин дахь орхигдсон сүмийн доор малтлага хийх явцдаа судлаачид амьсгал хураахынхаа өмнө хосууд байсан болов уу гэлтэй хоёр хүний араг ясыг олсон байна. Учир нь араг яснууд зэрэгцээ байрлалд, 2 гар нь "атгалцсан" байдалтай байжээ. Лестерийн Археологийн Их Сургуулийн судлаачдын баг сайн дурынхны хамт араг яс олдсон газар болох Хэллетон хэмээх жижиг сууринд 4 жил хэрэгжих малтлагын төсөл дээр ажиллаж байгаа аж.

Төслийн менежер Вики Скорын хэлснээр оршуулгын газар тусад нь оршуулах хангалттай зай байсан ч хоёр шарилыг зэрэгцүүлэн оршуулсан  байсан бөгөөд малтлагын үеэр үүнээс гадна 11 шарилыг олж илрүүлээд байгаа юм байна. Судлаачдын таамаглаж байгаагаар тэдгээр нь гаднынхан, гэмт хэрэгтнүүд, эсвэл өвчтэй хүмүүсийнх байж магадгүй ажээ. Хэллетон суурин байдаг Лестершир мужаас 15-р зууны үеийн Английн хаан Ричард III-ийн шарилыг 2 жилийн өмнө олж илрүүлж байсан юм байна.


700 жилийн дараа ч гар гараа атгалцсаар...  
Үзсэн: 2476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй