
2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 4-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхэнд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх боловч, хугацааны дунд үеэс сэрүүсч, бороо орно.
Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хөвсгөлийн уулсаар, 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: Салхи 27, 30-нд нутгийн хойд хэсгээр, 28, 1-4-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 9324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.