Дэлхийн улс орнуудын соёл, зан заншил, нийгэм, эдийн засгийн засгийн байдлаас хамааран хүүхдүүдийн сурах орчин ч харилцан адилгүй байна. тэдгээрийн ЕБС-уудын дүр төрх Ройтерс агентлагийн зурагчдын дуранд хэрхэн буусныг та бүхэнд хүргэе. Энд хуурай газар ховор тул гол мөрний дунд байрладаг Бразилын Манаус дүүргийн сургуулиас эхлээд Английн анхны хувийн сургуулиудын нэг болох Харроуг хүртэл багтаасан байх юм.
1. Уругвай, Минас хот
Хотын захад байрлах Агустин Феррейра сургууль 4-11 насны 12 сурагчтай. Сургалтын хичээлийн хөтөлбөрт нь хүүхдүүдэд үнээ саах, ногоо тарих, хоол хийх зэрэг зүйлс багтдаг байна.
2. Кот д’Ивуар, Абижан хот
4.4 сая хүн амтай Абижан хотын EPV Синай бага сургууль. Хуучнаар Зааны ясан эрэг гэгддэг байсан энэ улсын хүн амын 60% нь бичиг үсэгтэй.
3. Умард Ирланд, Кушендалл тосгон
Антрим мужийн захад байрлах Кушендалл тосгоны бага сургуулийн 8 сурагч сургуулийн захирал, багш Клөүсийн хамт
4. Вьетнам, Ханой
Ханой хотын хойд хэсгийн Дунг Ван дүүрэгт байрлах бага сургуулийн 3-р ангийн сурагчид. Тэдний сургуульд ном, цахилгаан аль нь ч байхгүй.
5.Пакистан, Исламабад
Бари Имам тосгоны Машал Модел сургуулийн 3-р ангийн сурагчид. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь сурахын хажуугаар гэр бүлээ тэжээхийн тулд гудамжинд наймаа хийж, машин угаадаг.
6. Панама улс, Панама хот
Тэнгисийн цэргийн сургуульд хамрагдаж буй 10-р ангийн сурагчид. 3.8 сая хүн амтай Төв Америкт орших энэ улсын хүн амын 94 хувь нь бичиг үсэгтэй.
7. Бразил, Манакапуру муж
Бразилийн уугуул иргэдэд зориулсан Сатэре Маве Индиан омгийн сургууль
8. Украйн, Киев
Украйны Хүмүүнлэгийн Ухааны Лицей сургуулийн ахлах ангийн сурагчид Хөгжмийн багш Ханна Сниткогийн хамт
9. ӨАБНУ, Йохансбург
Совето дүүргийн Секано-Нтоане сургуулийн 11-р ангийн сурагчид багш Региналд Сихваригийн хамт
10. Англи, Харроу
Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилль, Иорданы ван Хусейн ибн Талал, жүжигчин Бенедикт Камбербэтчийн сурч байсан сургууль гэдгээрээ алдартай Харроу сургууль Английн хамгийн эртний хувийн сургуулиудын нэг юм. Энэхүү хөвгүүдийн сургуулийн анги тус бүр 12 сурагчтай.
11. Колумб, Богота хот
Соача өөртөө засах муж дахь Семиллас де Эсперенза сургуулийн 4-р ангийн сурагчид багш Хуан Умберто Крузийн хамт
12. Марокко, Рабат хот
Алдарт Касабланкагаар овоглодог Марокко улс 33 сая хүн амтай. Энэ бол нийслэл Рабат хотод орших Оудая сургуулийн бага ангийн сурагчдын шинэ хичээлийн жилийн зураг юм.
13. АНУ, Бостон
1635 онд байгуулагдсан, АНУ-ын анхны улсын сургууль болох Бостон Латин сургууль. 7-р ангийн сурагчид багш Элизабет Могуэлийн хамт.
14. Бразил, Манаус дүүрэг
Амазонс мужийн нийслэл Манаус дүүргийн завин дээрх сургууль. Газар зүйн онцлогоос хамааран гол мөрний дунд байшин барьж эсхүл завин дээр хичээлээ хийдэг байна.
15. Газын Зурвас, Рафах хот
Таха Хусен бага сургуулийн сурагчид багшдаа Англи хэлний хичээлээ шалгуулж байна.
16. Англи, Лондон
1999 онд анх удаа Салюсбюри сургууль цагаач, дүрвэгч хүүхдүүдэд зориулан тусгай анги гаргасан бөгөөд тэрхүү хөтөлбөр нь одоо хүртэл амжилттай хэрэгжиж байна. 12 сурагчтай Ирена Шмура багшийн анги
17. Афганистан, Жалалабад хот
Бангладешийн орон нутгийн хөгжлийн хорооноос байгуулсан хичээлийн талбай дээр багш Махажера Армани сурагчдын хамт.
18. Япон, Токио хот
Такиногава бага сургуулийн сурагчид үдийн хоолны өмнө залбирал үйлдэж буй байдал
19. Малайз, Куала-Лумпур
Нийслэл Куала-Лумпурын захад байрлах Мадраса Нурул Иман сургуулийн сургалтын хөтөлбөрийн цөм нь Коран судрыг цээжлэх байдаг байна.
20. Энэтхэг, Нью Дели
Рукмини Деви сургуулийн 7-р ангийн сурагчид багш Арчана Шоригийн хамт
21. Бурунди, Бужумбура хот
Ави Мариа бага сургуулийн сурагчид багшийнхаа хамт
22. Иордан, Мафрак хот
Дайн, зэвсэгт мөргөлдөөний уршгаар эх орноосоо дайжиж гарсан дүрвэгч хүүхдүүд сурдаг Заатари дүрвэгсдийн хуаран дахь ЮНИСЕФ-ийн сургуулийн сурагчид
23. ОХУ, Москва
1567 Гимнази сургуулийн 10-р ангийн сурагчид
24. Испани, Бермео муж
Загасны аж үйлдвэрийн нэг гол төв болох Баск дүүргийн Сан Франциско сургуулийн бага ангийн сурагчид
25. Афганистан, Кабул
Заргона ахлах сургуулийн 11-р ангийн сурагчид
Улс орнуудын ЕБС-аар аялахуй | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.