![](/uploads/202004/news/thumb/09ebb95603d598f68b00d7450429c933_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.27/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
- 2020.04.26-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 (PCR) шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ-ийн 2 лаборатори:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн,
- "Монголика Центавр" зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн,
- Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 12 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн лаборатори:
- Алтанбулагийн боомтоор ирсэн 17 хүн,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
- Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүнд коронавирусын шинжилгээ хийжээ.
- Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд тусгаарлах байруудад 750 хүн ажиглалтад байгаа бөгөөд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
- Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 856 хүн байна.
Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.