Шууд Chart

"COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

2020-04-29 12:23:02

Монгол Улсад коронавируст "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 315 (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 2,
  • "Sos medical" эмнэлэгт тусгаарлагдсан 1,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний шинжилгээ,
  • Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, дүүргийн эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 110 сорьцонд халдвар илрээгүй байна. 

ХӨСҮТ-өөс 80 хүн, ажиглах байруудаас 154 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлсэн байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй   
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй