Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2020-04-29 15:30:39

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар халж, халуун хуурай салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 29-ний 20 цагаа­с 04 дүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Олон нуур, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 1-нд зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй