Шууд Chart

50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гарах уу

2014-04-03 15:04:45

Сангийн сайд Ч.Улаан өчигдөр Засгийн газрын "11 11 төв"-д ажиллаж иргэдийн асуултад хариулах үеэрээ "50 мянгатын дэвсгэрт гаргах талаар судлаж байгаа. Эдийн засгийн үр ашгийг нь тооцож байна" гэж ярьсан.

Үүнээс болоод иргэдийн дунд 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гарах гэж байна гэсэн мэдээлэл тархаад байсан юм.
 
Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулахад "Би өнөө өглөө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуусан. Тийм зүйл байхгүй гэж хариулсан. 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргах эсэх асуудлыг Монголбанк хариуцдаг. Тэгэхээр энэ худал мэдээлэл" гэсэн юм. 
 
Түүнчлэн Батаарын зурагтай мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг ч цуурхал гэж Ерөнхий сайд хэллээ.  
 
Нийтэлсэн: О.Энхмаа

50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гарах уу  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй