![](/uploads/202004/news/thumb/5b83cbb64e28c04099e000e11402c87d_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.30/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
- 2020.04.29-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 163 (PCR) шинжилгээ хийжээ.
Үүнд:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн,
- Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн 31 жолооч,
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 43,
- Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 46 сорьцонд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д 73 хүн ажиглалт, тандалт судалгаа, шинжилгээ эмчилгээнд хамрагдаж байна.
- Мөн тус эмнэлэгт 150 ор дэлгэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангажээ.
ХӨСҮТ-д 150 ор дэлгэж, бэлэн байдлыг хангаж байна | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.