Шууд Chart

COVID-19 халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт сэдэвт сургалт болж байна

2020-04-30 16:04:38

COVID-19 халдварын цар тахлын хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай мэргэшлийн чиглэлүүдээр эмч мэргэжилтнүүдийг  сургах, дадлагажуулах ажлуудыг ше шаттайгаар явуулсаар байгаа билээ.



Энэ удаад Эрүүл мэндийн хөгжлийн төвд 4 дүгээр сарын  30-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ын өдрүүдэд ‘’COVID 19 халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт’’ сэдэвт сургалтыг  зохион байгуулж байна.


Сургалтад НЭМГ-ын харьяа байгууллагаас 24 эмч мэргэжилтэн, АШУҮИС-ийн 6 эмч, Гранд мед эмнэлгийн 2 нийт 30 гаруй эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгийн эмч нар оролцож COVID-19 халдварын үед ажиллах талаар мэдлэг мэдээлэлтэй болж, өөрсөдөө хийж үзэн дадлагажлаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19 халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт сэдэвт сургалт болж байна  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй