Бид та бүхний цайны цагт зориулж дэлхийн шилдэг дарвуулт хөлөг Аззамыг танилцуулж байна. Тус хөлөг нь Арабын Нэгдсэн Эмиратын шэйх Халифа Аль Нахайяны эзэмшилд байдаг бөгөөд Германы хөлөг онгоц үйлдвэрлэгч Luerssen Yachts компани энэ завийг дөрвөн жилийн хугацаанд бүтээж, 2013 оны 9 дүгээр сард уснаа тавьжээ. Хөлгийн урт 180 метр, өргөн нь 20.8 м. Хөлөг нийт 94 мянган морины хүчин чадал бүхий хоёр дизель хөдөлгүүрээр тоноглогдсон. Хурд 31,2 зангилаа.
Тус онгоцны интерьер дизайныг эзэнт гүрний хэв маягийг баримтлагч гэдгээрээ алдартай Францын нэрт дизайнер Кристоф Леони гаргажээ. Хөлөгт люкс ангиллын 50 орчим өрөө бий гэгддэг.
Тансаг дарвуулт хөлөг: АЗЗАМ | ||
Үзсэн: 2375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.