
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хононо.
2020 оны 05 дугаар сарын 02-ны 20 цагаас 05 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Өдөртөө бүх нутгаар бороо орохгүй.
Салхи: Их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө дулаарч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.