Шууд Chart

Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна

2020-05-03 09:04:02

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна.

2020 оны 5 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

 


Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй