![](/uploads/201404/news/thumb/912297387e39e7d5605d90c51fe698fb_x3.jpg)
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Санхүү эдийн засгийн дээд сургуульд зочилж, оюутан залуустай уулзан чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Энэ жил тус сургуулийн 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд УИХ-ын дарга тус сургуулийн оюутан залуустай уулзаж, “Олон улсад үнэлэгдэх мэргэжлийн цол зэрэг, түүний үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавин чөлөөт ярилцлага хийжээ.
Түүнчлэн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Олон улсын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцсон байна. Мөн тус сургуулийн шинээр ашиглалтанд орсон өргөтгөлийн анги танхимуудаар орж танилцжээ.
З.Энхболд оюутнуудтай уулзлаа | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.