![](/uploads/201404/news/thumb/dc2748220cba0530c4d69d5926bf60cf_x3.jpg)
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өчигдөр Латви Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ингрида Лэврэнсэг хүлээн авч уулзлаа.
Манай хоёр улс 1991 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн юм.
Уулзалтын үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралд Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга оролцох үеэрээ Улсын Их Хурлын даргатай уулзан хоёр орны парламент хоорондын харилцааг тогтоох талаар ярилцсаныг дурдлаа.
Элчин сайд Ингрида Лэврэнсэ тус улсын хувьд энэ жил онцгой жил хэмээсэн. Латви Улсад ирэх наймдугаар сард парламентын сонгууль болох бөгөөд тус улсын Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчлах гэж байгаа юм байна. Элчин сайд энэхүү айлчлал хоёр улсын хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар асуудал яригдах бөгөөд Латвийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахын өмнө хоёр орны парламентын бүлэг байгуулагдсан байх боломжтой ажээ.
Монгол Латвийн парламентын бүлэг байгуулагдана | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.