
2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 5 дугаар сарын 11-ийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв...
- Ихэнх хугацаанд сэрүүн, салхи шуургатай байна -
Хур тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, 7, 8-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Салхи 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 9-нд говь талын аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсч, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 4467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.