Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2020-05-04 15:00:46

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 04-ний 20 цагаа­с 05 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй