Шууд Chart

Нийслэлийн иргэд ирэх зунаас хурдан галт тэргээр зорчино

2014-04-04 09:23:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон албаны бусад хүмүүстэй уулзаж өөрийн санаачилсан төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Railbus”-ыг Улаанбаатар хотод явуулах ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаа удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг гаргажээ.
 
Дээрх чиглэлд “Railbus” нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх аж.
 
Харин Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Railbus”-ыг ашиглалтад оруулахын тулд зогсоол, хоёр дахь зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх шаардлагатай байгаа ажээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэхээр болсон байна.
 
Харин нийслэлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийг ажлыг хийж гүйцэтгэнэ.
 
Тодруулбал Толгойт-УБ-Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашуужуулах, төмөр замын орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах, Ойрын хугацаанд Улаанбаатар төмөр зам, Нийслэлээс хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх ажлуудыг хэрэгжүүлж эхлэх ажээ.
 
Эхний ээлжийн РА-2 маягийн “Railbus”-ыг хоёр  чиглэлд явуулах аялалыг ирэх зургаадугаар  сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн иргэд ирэх зунаас хурдан галт тэргээр зорчино  
Үзсэн: 1859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй