![](/uploads/201404/news/thumb/7ef92edfccfb1ac17de21945a4897da2_x3.jpg)
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс Ерөнхий боловсролын сургуульд тав болон зургаа дахь жилдээ ажиллаж буй багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Үндсэн сургалтад 21 аймаг, нийслэлийн нийт 3033 багш хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн математик, хими, биологи, газарзүй гэсэн дөрвөн мэргэжлийн 21 аймгийн багш нарт зориулсан сургалт Багшийн хөгжилийн ордонд эхэлсэн.
Харин хоёр дахь ээлж нь дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх бол гурав дахь ээлж нь тавдугаар сарын нэгээс эхлэн хөдөө орон нутагт бүсчилсэн байдлаар явагдах аж.
Багш нар мэргэжил дээшлүүлж байна | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.