Шууд Chart

Багш нарыг чанаржуулна

2014-04-04 09:42:12

Боловсролын шинэчлэлийн хүрээнд "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлож байгаа. Тиймээс ирээдүйд  багш болох оюутнуудын ур чадвар, арга барилыг одооноос төлөвшүүлж, хөгжүүлж ажиллахаар болсон. 

Энэ ажлын эхлэл болгож Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон МУБИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ажил хэрэгжсэнээр  оюутнууд суралцах хугацаандаа багш гэж хэн болох, арга зүйгээ хэрхэн хөгжүүлэх, хөтөлбөрөө яаж боловсруулах  талаар мэдлэгтэй болох ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Багш нарыг чанаржуулна  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй