Шууд Chart

Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ

2014-04-04 09:49:25

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор 2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын найман ажлыг  хэрэгжүүлэхэд бэлэн болж Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, аж гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Шинэчлэлийн Засгийн газрын “Утаагүй Улаанбаатар”, “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Орон сууцжуулах” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс Эрчим хүчний яам нь энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан.
 
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод 300 Гкал хүчин чадалтай “Амгалан” дулааны станц, “Дулааны Цахилгаан Станц -3” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, “Дулааны Цахилгаан Станц -4” ТӨХК-ийн 100 МВт-ын өргөтгөл, “Дулааны Цахилгаан Станц -4” ТӨХК-ийн 210 МВт-ын дэд станц шинээр баригдаж байгаа ба цахилгааны суурилагдсан хүчин чадал 173 МВт, дулааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 588 Гкал –аар тус тус нэмэгдэх ажээ.  
 
Эрчим хүчний яамны захиалгаар эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь улс орны эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийг түргэтгэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дулаан цахилгаанаар хэрэглэгчдийг найдвартай хангахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болно гэж албаны хүмүүс онцолж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй