![](/uploads/201404/news/thumb/e1885a11a8b596c6c08770df6bbf8b38_x3.jpg)
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж Улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр болсон.
Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дотоодын цэргийн ангиуд татан буугдаж Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын харъяа анги /хэлтэс/-ийн бүтэц зохион байгуулалтаар хуучин гүйцэтгэж байсан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Дотоодын цэргийг өөр нэр бүтэц, зохион байгуулалтай болгосноор алба хаагчдын эрх зүйн байдал баталгаажиж, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл, цолны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл авахаас гадна цагдаагийн дүрэмт хувцсаар хангагдаж олон нийтийн аюулгүй байдлыг хангах олон талт үүргийг гүйцэтгэж ажиллах юм байна.
Дотоодын цэрэг нэр, бүтэц зохион байгуулалтаа өөрчилжээ | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.