![](/uploads/201404/news/thumb/1f909c43c72ed964ab63b889539fcb43_x3.jpg)
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлын холбоо хамтран зохион байгуулж буй “Хорека Улаанбаатар 2014” үзэсгэлэн болон зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Тэмцээн энэ сарын зургааныг дуустал Мишээл экспо төвд үргэлжлэх юм.
“Хорека Улаанбаатар 2014” үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.
“Хорека Улаанбаатар 2014” үзэсгэлэн өнөөдөр нээнэ | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.