Шууд Chart

Энэтхэг улс хөл хориогоо үе шаттайгаар сулруулж байна

2020-05-07 11:13:05

Энэтхэг улс цар тахлын улмаас өнгөрсөн 3-р сарын сүүлээр тогтоосон иргэдээ гэрт нь байлгах хөл хорионы дэглэмээ тодорхой үе шат, заагтайгаар сулруулж эхэлж байна. Тухайлбал халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй мужуудад хөл хориог сулруулна.

Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах үүднээс нийслэл Шинэ Дэли хотод л гэхэд өчигдрөөс бизнес, үйлдвэр, худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг сэргээжээ.

Гэхдээ тус улсын засгийн газар иргэдээ гэрт нь байлгах хөл хориог энэ сарын 17-н хүртэл сунгаад байгаа юм байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Энэтхэг улс хөл хориогоо үе шаттайгаар сулруулж байна  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй