![](/uploads/202005/news/thumb/e4e175f5abb9244f1010d0a144c0a995_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.08/ ээлжит мэдээлэл хийлээ.
-Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын тоо нэгээр нэмэгдлээ.
- Тухайн тохиолдол нь 2020.05.03-нд Франкфурт хотоос ирсэн иргэн бөгөөд шинж тэмдгийн асуумж болон эрүүл мэндийн үзлэгээр "сэжигтэй"-д тооцогдож, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байжээ.
- 2020.05.07-нд тухайн иргэнд өвчний шинж тэмдэг бүрэн илэрч /толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нус гоожих, ядарч сульдах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох гэх мэт/, давтан шинжилгээгээр "Ковид-19" халдвартай болох нь батлагдсан байна.
- Мөн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй байна.
- Өмнөговь аймаг болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 7 сорьцонд халдвар илрээгүй аж.
- Манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 42 байна. Түүнээс 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 29 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, ажиглалт, судалгаанд хамрагдаж байна.
- Гадаад улсад "Ковид-19" халдвар авсан Монголын 20 иргэн бүртгэгдсэнээс 15 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
- Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд ажиглалтын байранд 987 хүн тусгаарлагдаж буй бөгөөд өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Франкфурт хотоос ирсэн нэг иргэнээс "Ковид-19" халдвар илэрлээ | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.