
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2020 оны 05 дугаар сарын 08-ны 20 цагаас 05 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их Нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө сэрүүсч 6-8 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө хур тунадас орно | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.